КТП13-100кВА
Бэлэн байхгүй
Шураг загварын КТП нь хөдөө орон нутгийн алслагдсан талбайд бага оврын объектыг тэжээх зориулалт бүхий агаарын оруулгатай мухар төрлийн төгсгөлийн дэд өртөө юм.
Бүтэц:
- Өндөр талын хэсэг
- Трансформаторын хэсэг
- Нам талын хэсэг
- Хэмжүүр тоолуурын хэсэг
Дэд өртөөний гадна их бие, суурь болон хөлийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж, ОХУ-ын оригнал тоноглолуудаар тоноглож үйлдвэрт угсарч туршилтаар баталгаажуулсан. Хэрэглэгч захиалагчийн болон бүтээгдэхүүний аюулгүй ажиллагаа найдвартай байдлыг бүрэн хангасан.
ОХУ-ын стандартад нийцсэн тоноглолууд:
- 6(10)кВ талд ПКТ101-10-10 10кВ 10А гал хамгаалагч, ШФ-10 ИПУ тусгаарлагч шаазан, РВО цэнэг шавхагч
- 0.4кВ талд РЕ19-35 31110 250А-ын рубильник, ППН-35 250А гал хамгаалагч, ДЕКрафт брэндийн 80-160А гаргалгын 2-3 ширхэг автомат таслуур
ШУРАГ УГСРАХ ЗААВАРЧИЛГААГ ФАЙЛ ТАТАХ ХЭСГЭЭС АВНА УУ
Үнийн санал авах
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Техникийн үзүүлэлт
Жишээ схем
Хэмжээст зураг
Ашиглалтын гарын авлага
ДЕКРАФТ брэндийн автомат таслуур
Гэрчилгээ
Төстэй бүтээгдэхүүн
- Хэрхэн үнийн санал авч болох вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс Үнийн санал авах гэсэн формыг бөглөн илгээж болно. Мөн бидэнтэй утсаар болон и-мэйл хаягаар шууд холбогдож сонирхож буй бүтээгдэхүүнийхээ мэдээлэл үнийн саналыг авах боломжтой.
- Хэрхэн захиалга өгөх вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс захиалга хийх үйл явц гэсэн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрийн хэрэгцээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийхээ захиалгыг хүссэн хэмжээ өнгө загвараар захиалах боломжтой.
- Бүтээгдэхүүнийг хаана очиж үзэж болох вэ?
- Та Showroom-ээр зочилж манай компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг бодитоор үзэж сонирхох боломжтой.
- Showroom хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн гудамж, 20-р хороо, Дэвшил трейд-н автобусны буудлын замын эсрэг талд буюу 013 дугаар цэргийн ангийн хажуу талд Электрокомплект ХХК-ийн байр
- Танай компани найдвартай юу?
- Манай үйлдвэр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS ISO 45001 стандартыг нэвтрүүлсэн.
- Бүтээгдэхүүний материал хийцийн тухай мэдээлэл өгөөч?
- Галд тэсвэртэй галын үнэлгээтэй зэвэрдэггүй ган төмөр, бат бөх металл хийцтэй, цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.
- Бүтээгдэхүүнүүд хаагуур худалдаалагддаг вэ?
- Манай бүтээгдэхүүнүүд Showroom-д бэлэн худалдаалагддаг. Ихэвчлэн захиалагчийн схем зураг шаардлагын дагуу зориулан үйлдвэрлэж, туршилтын лабораторид туршиж нийлүүлдэг.
- Танайхаас бүтээгдэхүүнийг захиалахад хэд хоногийн дараа гарах вэ?
- Урьдчилгаа төлбөр орсон өдрөөс 7-14 хоногийн хугацаанд үйлдвэрлэн нийлүүлдэг бөгөөд Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүний тоо ширхэг болон шаардлагаас хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.
- Захиалгын төлбөрөө яаж хийх вэ?
- Нэхэжмлэхийн дагуу урьдчилгаа 50%-ийн төлбөрийг төлснөөр үйлдвэрлэл эхэлдэг. Барааг хүлээн авахаас өмнө үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
- Танайх E-баримт өгдөг үү?
- Бүх бүтээгдэхүүнд НӨАТ багтсан байдаг.
- Хүргэлт байдаг уу?
- Хэрэглэгчийн захиалсан барааны тоо ширхэгээс хамааран УБ хот дотор хүргэж өгөх боломжтой.
- Танай үйлдвэр хаана байрладаг вэ?
- Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэрийн өөрийн байр.
1. Сонгосон бүтээгдэхүүнд тань бид үнийн санал илгээнэ
2. Урьдчилгаа 50% төлбөр шилжсэнээр үйлдвэрлэл эхлэнэ
3. Үлдэгдэл 50% төлбөрөө шилжүүлснээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ хүлээн авна
Жич:Захиалгын онцлог бүтээгдэхүүний тоо ширхэгээс хамааран үйлдвэрлэх хугацааг тодорхойлно.
Санал хүсэлт
Та санал хүсэлт болон гомдол талархалаа агуулга хэсэгт бөглөн илгээнэ үү.Үнийн санал авах схем зураг илгээх и-мэйл хаягууд:
Гадна цахилгаан хангамж - Ariunjargal.b@bemp.mn
Дотор цахилгаан хангамж - Michid-erdene.b.j@bemp.mn
Захиалгат төмөр хийц /хаалга,гал коллекторын хайрцаг/ - Tenuun.j@bemp.mn