card
  1. Хэрхэн үнийн санал авч болох вэ?
  • Та www.bemp.mn сайт дээрээс Үнийн санал авах гэсэн формыг бөглөн илгээж болно. Мөн бидэнтэй утсаар болон и-мэйл хаягаар шууд холбогдож сонирхож буй бүтээгдэхүүнийхээ мэдээлэл үнийн саналыг авах боломжтой.
  1. Хэрхэн захиалга өгөх вэ?
  • Та www.bemp.mn сайт дээрээс захиалга хийх үйл явц гэсэн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрийн хэрэгцээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийхээ захиалгыг хүссэн хэмжээ өнгө загвараар захиалах боломжтой.
  1. Бүтээгдэхүүнийг хаана очиж үзэж болох вэ?
  • Та Showroom-ээр зочилж манай компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг бодитоор үзэж сонирхох боломжтой.
  • Showroom хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн гудамж, 20-р хороо, Дэвшил трейд-н автобусны буудлын замын эсрэг талд буюу 013 дугаар цэргийн ангийн хажуу талд Электрокомплект ХХК-ийн байр
  1. Танай компани найдвартай юу?
  • Манай үйлдвэр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS ISO 45001 стандартыг нэвтрүүлсэн.
  1. Бүтээгдэхүүний материал хийцийн тухай мэдээлэл өгөөч?
  • Галд тэсвэртэй галын үнэлгээтэй зэвэрдэггүй ган төмөр, бат бөх металл хийцтэй, цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.
  1. Бүтээгдэхүүнүүд хаагуур худалдаалагддаг вэ?
  • Манай бүтээгдэхүүнүүд Showroom-д бэлэн худалдаалагддаг. Ихэвчлэн захиалагчийн схем зураг шаардлагын дагуу зориулан үйлдвэрлэж, туршилтын лабораторид туршиж нийлүүлдэг.
  1. Танайхаас бүтээгдэхүүнийг захиалахад хэд хоногийн дараа гарах вэ?
  • Урьдчилгаа төлбөр орсон өдрөөс 7-14 хоногийн хугацаанд үйлдвэрлэн нийлүүлдэг бөгөөд Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүний тоо ширхэг болон шаардлагаас хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.
  1. Захиалгын төлбөрөө яаж хийх вэ?
  • Нэхэжмлэхийн дагуу урьдчилгаа 50%-ийн төлбөрийг төлснөөр үйлдвэрлэл эхэлдэг. Барааг хүлээн авахаас өмнө үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай.  
  1. Танайх E-баримт өгдөг үү?
  • Бүх бүтээгдэхүүнд НӨАТ багтсан байдаг.
  1. Хүргэлт байдаг уу?
  • Хэрэглэгчийн захиалсан барааны тоо ширхэгээс хамааран УБ хот дотор хүргэж өгөх боломжтой.
  1. Танай үйлдвэр хаана байрладаг вэ?
  • Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэрийн өөрийн байр.

1. Сонгосон бүтээгдэхүүнд тань бид үнийн санал илгээнэ

2. Урьдчилгаа 50% төлбөр шилжсэнээр үйлдвэрлэл эхлэнэ

3. Үлдэгдэл 50% төлбөрөө шилжүүлснээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ хүлээн авна

 

Жич:Захиалгын онцлог бүтээгдэхүүний тоо ширхэгээс хамааран үйлдвэрлэх хугацааг тодорхойлно.

 

Санал хүсэлт

Та санал хүсэлт болон гомдол талархалаа агуулга хэсэгт бөглөн илгээнэ үү.

Үнийн санал авах схем зураг илгээх и-мэйл хаягууд:

Худалдааны зөвлөх - Tenuun.j@bemp.mn Утас: 9955-3771

Худалдааны зөвлөх - Undarmaa.a@bemp.mn Утас: 9955-6757

Худалдааны зөвлөх - Narantungalag.b@bemp.mn Утас: 9955-6747

 

Хүсэлт илгээх