card

Үйлчилгээ

Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ

Цахилгаан хангамжийн бүхий л асуудлыг шийдвэрлэх мэргэшсэн зөвлөх үйлчилгээний баг нь хэрэглэгчид шаардлагатай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээллийг үнэ төлбөргүй зөвлөдөг туршлагатай хамт олон юм.

Иргэн, албан байгууллагын ажлыг хөнгөвчлөх үүднээс гадна, дотор цахилгаан хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг дороос зэрэг авах боломжийг бүрдүүлэн үйлчлүүлэгчтэй хамтран ажиллаж байна.

Танд дараах асуудлууд тулгарсан бол яг одоо утсаар холбогдож зөвлөгөө авна уу.

  • Амины орон сууцны цахилгаан хангамж
  • Хотхоны гадна болон дотор цахилгаан хангамж
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний гадна болон дотор цахилгаан хангамж
  • Уул уурхайн зориулалт бүхий тоног төхөөрөмж
  • Цахилгаан тоноглол, сэлбэг хэрэгсэл
  • Үнийн мэдээлэл, хөнгөлөлт урамшуулал
  • Бусад үйлчилгээ
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээ
Барилгын цахилгааны зураг төсөл, шийдэл

Барилгын цахилгааны зураг төсөл, шийдэл

10 жилийн туршлагатай чадварлаг инженер, дизайнер орчин үеийн шинэлэг шийдлээр таны сэтгэлд нийцүүлэн барилгын төлөвлөлт, орон зайд тохируулж цахилгаан тоног төхөөрөмжийн зураг төслийг чанартай гүйцэтгэж байна.

Гадна дотор цахилгаан хангамжийн бүтээгдэхүүнийг төрөл бүрийн хийц, загвар, хэмжээний сонголтоор зөвхөн танд зориулан цор ганцыг зохион бүтээх нь бидний давуу тал юм.

Зураг төслийн шийдэл нь таны өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ, олон улсын технологийн хөгжлийн чиг хандлагад нийцэх болно. 

Борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат хугацаа

Чадварлаг мэргэшсэн шуурхай баг баталгаат хугацааны турш тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг бүрэн хариуцахаас гадна, борлуулалтын дараах цогц үйлчилгээг үзүүлж байна.

  • Туршилт, тохируулга хийх
  • Цахилгаан хангамжийн угсралтад үзлэг шалгалт хийх
  • Ээлжит үзлэг оношлогоо, засвар үйлчилгээ
  • Бусад үйлчилгээ
Борлуулалтын дараах үйлчилгээ, баталгаат хугацаа
Баталгаат хугацааны дараах үйлчилгээ, сэлбэгийн худалдаа

Баталгаат хугацааны дараах үйлчилгээ, сэлбэгийн худалдаа

Цахилгаан тоног төхөөрөмж нь урт хугацааны туршид аюулгүй найдвартай ажиллагаатай байх нь бидний эрхэм үнэт зүйл юм. 

Баталгаат хугацаа дууссаны дараа харилцагч нартай эргэх холбоотой хамтран ажиллаж, дараах үйлчилгээг санал болгодог.

  • Олон улсын стандарт хангасан чанартай сэлбэгийг үйлдвэрийн үнээр нийлүүлнэ.
  • Цахилгаан хангамжийн тоног төхөөрөмжид үзлэг оношлогоо хийнэ.
  • Инженерийн баг мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлнэ.
  • Засвар үйлчилгээ хийж эдэлгээний хугацааг уртасгана.

Бид таны насан туршийн харилцагч, хамтрагч компани байх болно. 

Реле хамгаалалт, Скада, Автоматжуулалт, Туршилт тохируулга

Эрчим хүчний системийн тогтвортой, найдвартай ажиллагааг хангах зориулалт бүхий реле хамгаалалт нь цахилгаан системийн үйлдвэрлэх, дамжуулах, хуваарилан түгээх бүх үе шатуудад ашиглагдаж, гэмтэл саатлын үед асар богино хугацаанд автоматаар ажиллан тоног төхөөрөмж болон хүний аюулгүй байдлыг хамгаалдаг. Иймээс бид Олон улсын цахилгаан техникийн хорооноос гаргасан стандартуудад нийцүүлж бүтээгдэхүүн үйлчилгээндээ нэвтрүүлсэн.

Реле хамгаалалт, Скада, Автоматжуулалт, Туршилт тохируулга

Хүсэлт илгээх