card

Гадна цахилгаан хангамж

Танилцуулга үзэх

КТП Иж бүрэн трансформаторын дэд өртөө

"БНЦМҮ'' ХХК нь 12 гаруй жилийн ажлын туршлага, үйлдвэрлэлийн үр дүнд ProEnergy.Z загварын дэд өртөөг зохион бүтээж хэрэглэгчийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг эрсдэлгүй, аюулгүй байх чанарыг шингээн үйлдвэрлэж байна. ProEnergy.Z загвар нь практикт туршигдаж баталгаажсан бөгөөд Монгол улсдаа үйлдвэрлэсэн анхдагч иж бүрэн трансформаторын дэд өртөө юм.
Сүлжээнд холбогдох төрөл нь агаар болон кабелийн оруулгатай, мухар болон завсрын төрлүүдтэй байна. Иж бүрэн трансформаторын дэд өртөөг хэрэглэгчийн хүсэлтээр Орос эсвэл Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, үйлдвэрт бүрэн угсарч, өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршин баталгаажуулдаг тул эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах бүрэн боломжтой.

ХТП Хаалттай трансформаторын хуваарилах байгууламж

Уламжлалт хаалттай трансформаторын дэд өртөө нь 2-4 обьектийг цахилгаанаар тэжээх зориулалттай бөгөөд тусгайлан барьсан барилга байгууламжийн дотор суурилуулдаг эрчим хүчний тоног төхөөрөмж юм.
ХТП нь өндөр хүчдэл, нам хүчдэл, хүчний трансформаторууд болон шинийн мостоор тоноглогдсон хамгаалагдсан хоригуудтай хуваарилах байгууламж юм. Ячейкны гадна хайрцаг нь зэвэрдэггүй, бат бөх, металл хийцтэй. Цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.

АТП Агаарын дэд өртөөний 0.4кВ-ийн Ерөнхий хуваарилах самбар

Агаарын трансформаторын дэд өртөөний 0.4кВ-ийн Ерөнхий хуваарилах самбарын бүх тоноглол, бүтэц нь гадна орчны тодорхой өндөрт тусгай тавцан бүхий тулгуур дээр, эсвэл агаарын шугамын хөндөл бүхий тулгуур дээр хаалт, хашилт шаардагдахгүй ил суурилагддаг. ОХУ-ын “Кореневский завод” үйлдвэрийн ерөнхий болон гаралтын РПС загварын рубильник суурилуулан CCA шиннээр холболт хийж туршилтын лабораторид баталгаажуулдаг.
Самбарын оруулга талд тоолуур, гүйдлийн трансформаторын хэлхээг битүүмжлэн, лацдах зориулалтаар нэмэлт хэсэг гаргасан. Цахилгаан байгууламжийн дүрэм БД43-101-03, УБЦТС ТӨХК-ийн техникийн шаардлагууд болон IP-43 хамгаалалтын зэрэглэлийг бүрэн хангасан чанартай бүтээгдэхүүн юм.

Гадна суух зориулалттай 0.4кВ-ийн тоолуурын хуваарилах самбар

0.4кВ-ийн тоолуурын хуваарилах самбар нь шон дээр суух болон гадаа суух 380/220В-ийн самбарууд юм.

ProEasy /КРУ/ 10кВ-ийн иж бүрэн өндөрийн хуваарилах байгууламж

ProEasy /КРУ/ загварын иж бүрэн өндрийн хуваарилах байгууламж нь 50(60)Гц давтамжтай, 630-2000А гүйдэл даах чадвартай, 6 болон 10кВ-ын хэвийн хүчдэлд 3 фазын хувьсах гүйдлээр цахилгаан энергийг хүлээн авч түгээх зориулалттай бөгөөд 2 талын ажиллагаатай. Энэхүү ProEasy загвар нь уламжлалт КРУ загвараас овор хэмжээ бага, хөнгөн бөгөөд авсаархан хийцтэй.

ТМГ Хүчний трансформатор

"Минскийн Цахилгаан Техникийн Үйлдвэр'' нь 1986 онд Францын ”Alstom Atlantik” фирмийн лицензээр ТМГ загварын трансформаторыг үйлдвэрлэсэн. ТМГ загварын трансформатор нь манай орны байгаль цаг уурын эрс тэс нөхцөлд тэсвэртэй, ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээ шаардагдахгүй, эрчим хүчний найдвартай, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан тоног төхөөрөмж юм.
Тус үйлдвэр нь дэлхийд тэргүүлэх фирмийн үйлдвэрлэдэг трансформаторуудын адил ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг дээшлүүлсэн техникийн шийдвэрүүдийг хэрэгжүүлсэн.

Хүсэлт илгээх