Гадна цахилгаан хангамж
ХТП Урьдчилан үйлдвэрлэсэн
ProEnergy.E загварын Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө нь 630-2000кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.ProEnergy.E загвар нь хүчний трансформаторууд, өндөр, нам хүчдэлийн хуваарилах байгууламж, удирдлагын төхөөрөмж, дагалдах тоноглол болон холболт хэлхээнүүдийг багтаадаг хамгаалагдсан байгууламж бөгөөд эх орондоо үйлдвэрлэн бүрэн угсарч нийлүүлдгээрээ онцлогтой.
БНЦМҮ ХХК нь Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө бүтээгдэхүүнийг олон улсын IEC 62271-202 стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж аюулгүй, найдвартай ажиллагааг өндөр түвшинд ханган 2018 онд MNS IEC 62271:202 тохирлын гэрчилгээгээр баталгаажуулсан.
Гадна байгууламж нь овор хэмжээ бага, өнгө үзэмж сайтай учраас хүрээлэн буй орчны экстерьер дизайнд зохицох байдал, төслийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой учраас хэрэглэгчдийн таашаалд бүрэн нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна. Бүтээгдэхүүний давуу тал
- IP-54 хамгаалалтын зэрэгтэй
- Гал дэмждэггүй материалтай, галын эрсдэлийн үнэлгээтэй
- Герман технологиор үйлдвэрлэсэн техникийн хаалгатай
- Үзлэг оношлогоо хийхэд зориулсан 2 талаас ордог хаалгатай
- Хаалга бүр татуурга болон түлхдэг цоож бариултай
- Ашиглалтын хугацаанд засвар үйлчилгээ шаардахгүй
- Байгаль цаг уурын эрс тэс хүнд нөхцөлд нийцсэн
- Эдийн засгийн үр ашигтай, хэмнэлттэй
- Хамгийн бага орон зай эзлэхээр байрлуулах боломжтой
- Үйлдвэрт бүрэн угсрагдсан
Шинэ
Тусгай төсөлт захиалга нь хэрэглэгчийг төслийн талбайд бодитой хэмнэлт хийх боломжийг бүрдүүлсэн шинэлэг шийдэл юм. Төслийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг найдвартай бөгөөд бага талбай ашиглан байгуулахад энэхүү шийдэл тусална.
Шинэ
ProEnergy.E загварын Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө нь 1600кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4 кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.
Шинэ
ProEnergy.E загварын Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө нь 1000кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4 кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.
Шинэ
ProEnergy.E загварын Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө нь 630кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4 кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.