ProEnergy.E1600
Бэлэн байхгүй
ProEnergy.E загварын Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө нь 1600кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.
ProEnergy.E загвар нь хүчний трансформаторууд, өндөр, нам хүчдэлийн хуваарилах байгууламж, удирдлагын төхөөрөмж, дагалдах тоноглол болон холболт хэлхээнүүдийг багтаадаг хамгаалагдсан байгууламж бөгөөд эх орондоо үйлдвэрлэн бүрэн угсарч нийлүүлдгээрээ онцлогтой.
''БНЦМҮ'' ХХК нь Урьдчилан үйлдвэрлэсэн хаалттай дэд өртөө бүтээгдэхүүнийг олон улсын IEC 62271-202 стандартын шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж аюулгүй, найдвартай ажиллагааг өндөр түвшинд ханган 2018 онд MNS IEC 62271:202 тохирлын гэрчилгээгээр баталгаажуулсан.
Гадна байгууламж нь овор хэмжээ бага, өнгө үзэмж сайтай учраас хүрээлэн буй орчны экстерьер дизайнд зохицох байдал, төслийн талбайн ашиглалтыг нэмэгдүүлэх боломжтой учраас хэрэглэгчдийг таашаалд бүрэн нийцсэн эрэлттэй бүтээгдэхүүн болоод байна.
Үнийн санал авах
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Техникийн үзүүлэлт:
Жишээ схем
Хэмжээст зураг
Танилцуулга
RM6 Суурьлуулалтын гарын авлага
RM6 Installation manual - English
Fupact загварын гал хамгаалагчтай ачаалал таслагч
Ашиглалтын гарын авлага
RM6 Instructions for use - English
Fupact загварын гал хамгаалагчтай ачаалал таслагч
Easypact брэндийн MVS загварын агаарын тусгаарлагчтай хүчний автомат таслуур
Тоноглолын паспорт
Хуурай салгуур 0.4КВ сертификат
Блокын гарчиг / html
Төстэй бүтээгдэхүүн
- Хэрхэн үнийн санал авч болох вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс Үнийн санал авах гэсэн формыг бөглөн илгээж болно. Мөн бидэнтэй утсаар болон и-мэйл хаягаар шууд холбогдож сонирхож буй бүтээгдэхүүнийхээ мэдээлэл үнийн саналыг авах боломжтой.
- Хэрхэн захиалга өгөх вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс захиалга хийх үйл явц гэсэн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрийн хэрэгцээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийхээ захиалгыг хүссэн хэмжээ өнгө загвараар захиалах боломжтой.
- Бүтээгдэхүүнийг хаана очиж үзэж болох вэ?
- Та Showroom-ээр зочилж манай компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг бодитоор үзэж сонирхох боломжтой.
- Showroom хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн гудамж, 20-р хороо, Дэвшил трейд-н автобусны буудлын замын эсрэг талд буюу 013 дугаар цэргийн ангийн хажуу талд Электрокомплект ХХК-ийн байр
- Танай компани найдвартай юу?
- Манай үйлдвэр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS ISO 45001 стандартыг нэвтрүүлсэн.
- Бүтээгдэхүүний материал хийцийн тухай мэдээлэл өгөөч?
- Галд тэсвэртэй галын үнэлгээтэй зэвэрдэггүй ган төмөр, бат бөх металл хийцтэй, цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.
- Бүтээгдэхүүнүүд хаагуур худалдаалагддаг вэ?
- Манай бүтээгдэхүүнүүд Showroom-д бэлэн худалдаалагддаг. Ихэвчлэн захиалагчийн схем зураг шаардлагын дагуу зориулан үйлдвэрлэж, туршилтын лабораторид туршиж нийлүүлдэг.
- Танайхаас бүтээгдэхүүнийг захиалахад хэд хоногийн дараа гарах вэ?
- Урьдчилгаа төлбөр орсон өдрөөс 7-14 хоногийн хугацаанд үйлдвэрлэн нийлүүлдэг бөгөөд Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүний тоо ширхэг болон шаардлагаас хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.
- Захиалгын төлбөрөө яаж хийх вэ?
- Нэхэжмлэхийн дагуу урьдчилгаа 50%-ийн төлбөрийг төлснөөр үйлдвэрлэл эхэлдэг. Барааг хүлээн авахаас өмнө үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
- Танайх E-баримт өгдөг үү?
- Бүх бүтээгдэхүүнд НӨАТ багтсан байдаг.
- Хүргэлт байдаг уу?
- Хэрэглэгчийн захиалсан барааны тоо ширхэгээс хамааран УБ хот дотор хүргэж өгөх боломжтой.
- Танай үйлдвэр хаана байрладаг вэ?
- Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэрийн өөрийн байр.
1. Сонгосон бүтээгдэхүүнд тань бид үнийн санал илгээнэ
2. Урьдчилгаа 50% төлбөр шилжсэнээр үйлдвэрлэл эхлэнэ
3. Үлдэгдэл 50% төлбөрөө шилжүүлснээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ хүлээн авна
Жич:Захиалгын онцлог бүтээгдэхүүний тоо ширхэгээс хамааран үйлдвэрлэх хугацааг тодорхойлно.
Санал хүсэлт
Та санал хүсэлт болон гомдол талархалаа агуулга хэсэгт бөглөн илгээнэ үү.Үнийн санал авах схем зураг илгээх и-мэйл хаягууд:
Худалдааны зөвлөх - Tenuun.j@bemp.mn Утас: 9955-3771
Худалдааны зөвлөх - Undarmaa.a@bemp.mn Утас: 9955-6757
Худалдааны зөвлөх - Narantungalag.b@bemp.mn Утас: 9955-6747