Хүний нөөц
Ажлын байр, сонгон шалгаруулалт
Бид ажилд орох хүсэлт гаргасан иргэн бүрт адил, тэгш боломж олгож, ажилтан сонгон шалгаруулалтаа шударга зарчим дээр тулгуурлан, тухайн ажлын байрны шаардлагыг бүрэн хангах, хөгжих эрмэлзэл бүхий хичээл зүтгэлийн шалгуураар үнэлэн явуулдаг. Сонгон шалгаруулах явц нь тухайн ажлын байрны шаардлагыг тодорхойлсноор эхэлнэ. Манай компанийн ажлын байр бүхэн өөрийн гэсэн онцлогтойгоос гадна тухайн ажлын байртай хамаарал бүхий ажлын байруудад хөрвөн ажиллах чадвар, чадамжуудыг шаарддаг тул зарлагдсан ажлын байранд тавигдах шаардлагыг цаг тухай бүрт нь дэлгэрэнгүй танилцуулдаг.
Нээлттэй ажлын байруудыг цахим хуудасны НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР цэсээр зарладаг ба доорх үе шатаар шалгаруулна.
Нээлттэй ажлын байр
Та нээлттэй ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна гэж үзвэл ажилд орох хүсэлт болох ОНЛАЙН АНКЕТ-ыг бөглөж илгээнэ үү.

Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
- Мэргэжил, боловсролтой
- Манлайлагч, үнэнч шударга, хариуцлага хүлээх өндөр чадвартай
- Багаар, хамтран ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой
- Тогтвор суурьшилтай ажиллах, мэргэших сонирхолтой, хөрвөх чадвартай
- Бүтээлч, шинийг санаачлагч, аливаад хурдан суралцах чин эрмэлзэлтэй
Бүрдүүлэх, заавал хавсаргах материал
- Анкет / зөвхөн БНЦМҮ ХХК-ийн батлагдсан загвар /
- Диплом болон сертификатын хуулбар
- Сүүлийн 3 сард авахуулсан зураг
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
- Иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхний хуулбар
- Өмнөх ажиллаж байсан компанийн тодорхойлолт
Хүний нөөцийн бодлого, сургалт хөгжүүлэлт
Иргэн та “БНЦМҮ” ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын журмын дагуух шалгуур, шалгалтуудыг бүрэн ханган биелүүлснээр бүтээлч, найрсаг, хариуцлагатай хамт олны нэгэн гишүүн болох ба компанийн “Үнэ цэнэтэй ажилтан” болох үе шатруу нэвтрэх болно.
Мэргэжлийн, чадварлаг боловсон хүчнийг тохирох ажлын байраар тогтвортой хангаж, ажилтнуудаа тасралтгүй хөгжүүлж, харилцан сэтгэл ханамжтайгаар хамтран ажиллах нь компанийн урт хугацааны амжилтын гол үндэс, хүний нөөцийн бодлогын суурь үзүүлэлт гэж үздэг тул манай компани нь ажиллагсдаа “үнэт зүйл” хэмээн дээдэлж, нэн тэргүүнд
- Эрүүл, аюулгүй ажлын орчин нөхцөлийг бүрдүүлж
- Ур чадварыг нь хөгжүүлэн, мэргэшин хөгжих
- Байгууллагынхаа соёлд дасан зохицож, 100% сэтгэл ханамжтай байх боломжуудыг компанийн сургалт хөгжүүлэлтийн журмын дагуу дараах хөтөлбөрүүдээр дамжуулан үе шаттайгаар хэрэгжүүлдэг ба шинэ ажилтан мөн энэхүү шатлалт цогц хөтөлбөрийн дагуу суралцаж хөгжинө
|
Хөгжлийн хөтөлбөр |
Хугацаа |
Хэлбэр |
Онцлог |
Үр дүн |
1 |
“Шинэ ажилтан” дасан зохицуулах хөтөлбөр |
Ажлын эхний 7 хоногт: Ажлын 40 цаг + сургалтын 2 цаг |
|
|
|
2 |
“Ажлын байр, аюулгүй ажиллагааны соёл“ хөтөлбөр |
2 дахь 7 хоногт: Танхимын сургалт 2 цаг +дадлагажих цаг /ажлын цаг/ |
|
|
|
3 |
“Бүтээлч ажилтан” хөтөлбөр |
2 дахь 7 хоногт: Танхимын сургалт- 2 цаг +дадлагажих цаг |
|
|
|
4 |
“Мэргэшсэн цахилгаанчин” мэргэшүүлэх сургалтын хөтөлбөр |
1-3 сар: Ажиллах явцад болон шалгаруулалтанд тэнцсэний дараа ажлын байранд бэлтгэгдэх хугацаанд |
|
|
|

Компанийн дэргэдэх лаборатори сургалтын төв
Шинэ ажилтан шинэ ажлын байранд суралцан, дадлага туршлагатай болоход чамгүй хугацаа зарцуулдаг. Тэгвэл манай компани шинэ ажилтнаа “ЛАБОРАТОРИ СУРГАЛТЫН ТӨВ”-д 1-3 сар суралцан гагнуурчин, цахилгаанчин, техникч, операторын мэргэжил эзэмших, практик ур чадварт суралцах, чадамжаа нэмэгдүүлэн мэргэших, суралцангаа ажлын байрандаа шууд ажиллах боломжуудаар бүрэн хангадаг.
ЛСТ нь компанийн ажилтнуудыг болон эрчим хүчний салбарт үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэр, компаниудын болон зүүн бүсийн цахилгаан, техникийн мэргэжилтэй ажиллагсдыг бэлтгэх буюу давтан сургах, дадлагажуулах, мэргэшүүлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Сургалтын төвийн онцлог, давуу тал
- Сургалтын хөтөлбөр: БСШУЯ-с баталсан, МСҮТ-ийн цахилгаанчны мэргэжил олгох хөтөлбөрийг компанийн үйлдвэрлэл үйл ажиллагаа, бүтээгдэхүүний онцлогтой уялдуулан практик дадлагаар баяжуулсан
- Багш: Эрчим хүчний салбарт олон жил ажиллаж, сургалтын байгууллагад давхар багшилсан өргөн мэдлэг, дадлага туршлагатай мэргэжлийн багш, сургагч
- Сургалтын орчин: Сургалтаар авсан онолын мэдлэгээ мэргэжлийн лабораторийн дадлага туршилтаар бататган, ажлын байран дээр дадлагажих бүх нөхцөлийг бүрдүүлсэн ба дараах мэргэжлийн лабораториудад дадлага сургалтын үйл ажиллагаа явагддаг.
- Цахилгааны онол, дадлагын лаборатори
- Өндөр хүчдэлийн туршилтын лаборатори
- Механикийн лаборатори
- Будгийн технологийн лаборатори
- Гагнуурын онол, дадлагын лаборатори
Бид компанийнхаа “Дэлхийн чанарыг Монголд үйлдвэрлэх” алсын хараа, эрхэм зорилго дор нэгдэн хэрэглэгчийг дээдлэн чанар, стандарт, аюулгүй ажиллагаа, хамтын сэтгэл ханамжийг үнэт зүйлсээ болгон соёл, ёс зүй, хариуцлагыг тогтмол баримталсанаар:
- Чадварлаг, бүтээлч, зөв хандлага бүхий хамт олныг бүрдүүлэх
- Гүйцэтгэлийн зөв, шударга үнэлгээ, цалин урамшууллын оновчтой системийг хэрэгжүүлэх,
- Мэргэжлийн болон хувь хүнийг хөгжүүлэх үүднээс системтэйгээр тогтмол сургалтанд хамруулах,
- Байгууллагын соёлыг зөв төлөвшүүлэх, эерэг уур амьсгалыг бүрдүүлэх, чөлөөт цагт зориулсан сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах
- Ажилтнуудын ажлын үр дүн, гүйцэтгэлээс хамааран сэтгэл санааны болон санхүүгийн бүх талын дэмжлэг үзүүлэх бодлого үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлсэн арвин туршлагатай