card

Дотор цахилгаан хангамж

 

Танилцуулга үзэх

Орон сууцны барилга

ProCube брэндийн самбарууд нь олон улсын стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг аюулгүй найдвартай байдлыг дээд зэргээр хангасан барилгын дотор цахилгаан хангамжийн зориулалттай бүтээгдэхүүн юм. Бид бүх төрлийн барилгын интерьер дизайнд тохируулж өнгө, материалын сонголт, ил болон далд суурилуулах олон төрлийн загварыг хэрэглэгчдэд санал болгож хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэдгээрээ онцлогтой.

Тухайлбал хэрэглэгч таны барилгад оролтын ерөнхий самбар, ерөнхий хуваарилах самбар, автомат сэлгэн залгагчтай самбар, гэрэлтүүлгийн самбар, давхрын нэгдсэн самбар болон айлын самбар гэсэн цогц шийдлийг бүрдүүлж өгнө. ProCube брэндийн самбаруудыг Шнайдер Электрик болон Декрафт брэндийн автомат сэлгэн залгагчаар тоноглож, ССА шин болон галын А үнэлгээтэй кабелиар холболт хийж зэвэрдэггүй төмөр листээр хайрцаг болон модулийн хаалтыг үйлдвэрлэн өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршиж, чанарын хяналтаар баталгаажуулан ашиглалтад оруулдаг.

Үйлдвэрлэлийн барилга

ProCube.WU загвар нь үйлдвэрлэл, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн хэрэгцээнд бүх төрлийн мотороор ажилладаг халаагуур, агааржуулагч, цахилгаан шат, хаалт, хаалга болон бусад төхөөрөмжүүдийг автоматаар алсаас удирдах, хянах зориулалттай IP66 хамгаалалтын зэрэгтэй самбар юм.

Самбарын гадна хайрцгийг зэвэрдэггүй ган төмөр листээр үйлдвэрлэж, битүүмжлэл өндөртэй хаалга, хаалт суурилуулан үйлдвэрлэж байна. Хэрэглэгчийн хүсэлтийн дагуу моторын удирдлагын самбарыг 1 эсвэл 2 талын тэжээлтэй рубильник, мотор тус бүрийн автомат таслуур, контактор, гаралтын клем, дулааны реле, фаз хамгаалалтын завсрын реле болон бусад ухаалаг системийн тоноглолоор бүрэн тоноглох боломжтой. Мөн нүүр буюу хаалга хэсгийг дижитал мэдрэгч, 3 фазын гэрэл, аваарын болон асааж унтраах товчлуур зэргээр тоноглодог.

Бид бүх төрлийн схемийн дагуу хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн моторын удирдлагын самбарыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Хүсэлт илгээх