card

Дотор цахилгаан хангамж

Танилцуулга үзэх

ProСube брэндийн бүх төрлийн хуваарилах самбар

ProCube брэндийн самбарууд нь олон улсын стандартад нийцсэн, чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг аюулгүй найдвартай байдлыг дээд зэргээр хангасан барилгын дотор цахилгаан хангамжийн зориулалттай бүтээгдэхүүн юм. Бид бүх төрлийн барилгын интерьер дизайнд тохируулж өнгө, материалын сонголт, ил болон далд суурилуулах олон төрлийн загварыг хэрэглэгчдэд санал болгож хэрэгцээ шаардлагад нь нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэдгээрээ онцлогтой.

Тухайлбал хэрэглэгч таны барилгад оролтын ерөнхий самбар, ерөнхий хуваарилах самбар, автомат сэлгэн залгагчтай самбар, гэрэлтүүлгийн самбар, давхрын нэгдсэн самбар болон айлын самбар гэсэн цогц шийдлийг бүрдүүлж өгнө. ProCube брэндийн самбаруудыг Шнайдер Электрик болон Декрафт брэндийн автомат сэлгэн залгагчаар тоноглож, ССА шин болон галын А үнэлгээтэй кабелиар холболт хийж зэвэрдэггүй төмөр листээр хайрцаг болон модулийн хаалтыг үйлдвэрлэн өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршиж, чанарын хяналтаар баталгаажуулан ашиглалтад оруулдаг.

Хүсэлт илгээх