card

Гадна цахилгаан хангамж

Танилцуулга үзэх

ProEnergy.Z Иж бүрэн трансформаторын дэд өртөө

"БНЦМҮ'' ХХК нь 13 гаруй жилийн ажлын туршлага, үйлдвэрлэлийн үр дүнд ProEnergy.Z загварын дэд өртөөг зохион бүтээж хэрэглэгчийн үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг эрсдэлгүй, аюулгүй байх чанарыг шингээн үйлдвэрлэж байна. ProEnergy.Z загвар нь практикт туршигдаж баталгаажсан бөгөөд Монгол улсдаа үйлдвэрлэсэн анхдагч иж бүрэн трансформаторын дэд өртөө юм.
Сүлжээнд холбогдох төрөл нь агаар болон кабелийн оруулгатай, мухар болон завсрын төрлүүдтэй байна. Иж бүрэн трансформаторын дэд өртөөг хэрэглэгчийн хүсэлтээр Орос эсвэл Европ стандартад нийцүүлэн үйлдвэрлэж, үйлдвэрт бүрэн угсарч, өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршин баталгаажуулдаг тул эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах бүрэн боломжтой.


Хүсэлт илгээх