card

РroEnergy.Z160

Бэлэн байхгүй

ProEnergy.Z160 загварын Иж бүрэн трансформаторын дэд өртөө нь 160кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай. Иж бүрэн трансформаторын дэд өртөөг хэрэглэгч захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэж, үйлдвэрт бүрэн угсарч, өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршин баталгаажуулдаг тул эрчим хүчний аюулгүй байдлыг дээд зэргээр ханган ажилладаг. 

Бүтээгдэхүүний давуу тал:

  • Аянгын болон дотоод хэт хүчдэлийг шууд газардуулан трансформатор, кабель утсыг хамгаалдаг бөгөөд ачаалалтай үед таслалт, залгалт хийх боломжтой
  • Богино залгааны гүйдэлд өөрийн болон хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийг хамгаалдаг
  • Ячейкны гадна хаалтыг салдаг байхаар зохион бүтээж кабель холболтын ажиллагааг хялбаршуулсан
  • MNS 5643:2006, MNS 5644:2006 стандартын шаардлагад бүрэн нийцэж тохирлын гэрчилгээгээр баталгаажсан
  • Туршилтын лабораторид сорилт хийж баталгаажуулсан
  • Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 болон “УБЦТС” ТӨХК-ийн техникийн шаардлагуудыг бүрэн хангасан
  • Олон улсын IEC 61439-1, IEC 61439-2 стандартын шаардлагад нийцүүлсэн

Үнийн санал


Хүсэлт илгээх