card

ProEasy /КРУ/

Бэлэн байхгүй

Дэлхийд тэргүүлэгч Шнайдер Электрик брэндийн тоноглолтой, ProEasy /КРУ-РП/ загварын иж бүрэн өндрийн хуваарилах байгууламж нь 50Гц давтамжтай, 630-2000А гүйдэл даах чадвартай, 6 болон 10кВ-ын хэвийн хүчдэлд 3 фазын хувьсах гүйдлээр цахилгаан эрчим хүчийг хуваарилах зориулалттай.

Энэхүү ProEasy загвар нь уламжлалт КРУ загвараас овор хэмжээ бага, хөнгөн бөгөөд авсаархан хийцтэй. ProEasy өндрийн хуваарилах байгууламж нь Шнайдер Электрик компанийн EasyPact EXE загварын вакуум таслуур, Easergy P3 маркын реле хамгаалалтаар тоноглогдсон аюулгүй ажиллагаа, найдвартай байдлыг бүрэн хангасан.

Өндрийн хуваарилах байгууламжийн гаргалга болон үндсэн ячейк бүрт VAMP125 реле хамгаалалтыг нэмэлтээр суурилуулж бие даасан нумын хамгаалалттай болгосон. Энэ нь Монгол улсын цаг уурын бүс болон эрчим хүчний системтэй зохицож ажиллах давуу талтай.

ОХУ-ын оригнал хүчдэлийн болон дотоод хэрэглээний трансформатор суурилуулдаг ба эдгээр трансформаторууд нь цутгамал бүтэцтэй тул урсгал засвар болон ашиглалтын зардал шаарддаггүй.

Schneider Electric компанийн

  • Найдвартай байдал: Үйлдвэрийн орчинд бүрэн угсрагдаж бэлтгэгдсэн ба бүх холболт, таслуур, гүйдэл хүчдэлийн трансформатор, тусгаарлагч зэрэг нь микропроцессийн хамгаалалттай.
  • Ашиглахад хялбар: Schneider Electric компанийн вакум таслуур суурилуулсан бөгөөд гүйдлийн трансформатор, хүчдэл хязгаарлагч, тэг дарааллын гүйдлийн трансформатор, газардуулга, хуурай салгуур зэргийг ажиллуулахад хялбар, дотоод зохион байгуулалт сайн төлөвлөлттэй.
  • Аюулгүй байдал: Гадна байгууламж нь маш бат бөх ган төмөр листээр хийгдсэн, тасалгаа хоорондоо тусгаарлагчаар тусгаарлагдсан ба хүний буруу үйл ажиллагаанаас үүсэх эрсдэлийг бүрэн зогсоосон.

ТАНИЛЦУУЛГА ҮЗЭХ БОЛ ЭНД ДАРНА УУ

Үнийн санал


Хүсэлт илгээх