card

RACK - Серверийн зогсуур

Бэлэн байхгүй

RACK буюу Серверийн зогсуур гэдэг нь сүлжээний төхөөрөмжийн болон цахилгааны кабелийн утаснууд, тоног төхөөрөмжүүдийг цэгцтэй зөв байрлуулж хийх зориулалтын хайрцаг юм.

"Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэр" ХХК нь импортын бүтээгдэхүүнийг орлохуйц өндөр чанарыг хангасан RACK-ийг хамгийн зөв оновчтой шийдлээр зохион бүтээж, хэрэглэгчдийн хүссэн хэмжээ өнгө загварт нийцүүлэн монголдоо үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна.

Бидний үйлдвэрлэж буй RACK нь дараах онцлог давуу талуудыг агуулсан:

  • Олон улсын стандарт шаардлагад нийцсэн
  • Бат бөх чанарыг хангасан
  • Агаар сэлгэлтийг шийдвэрлэсэн
  • Доторх зай талбайг зөв зохион байгуулсан
  • Зөөвөрлөхөд хялбар байхаар дугуй суурилуулсан
  • Зориулалтын сайжруулсан хатаасан шилтэй
  • Захиалагчийн хэрэгцээ шаардлагыг хангасан
  • Хэрэглэгчийн сэтгэл ханамжинд бүрэн нийцсэн

Серверийн зогсуурыг харилцаа холбоо болон үүрэн телефоны операторууд, дата төв, цахилгаан эрчим хүчний салбар, банк санхүүгийн байгууллага болон худалдаа үйлдвэрлэлийн бүхий л салбарт өргөн хэрэглэдэг.

Сүлжээний тоног төхөөрөмжийн удирдлагын хэсэгт маш олон утас, төхөөрөмжүүд байрладаг бөгөөд эдгээрийг зөв зохион байгуулахгүй бол утаснууд хоорондоо солигдох, цаашлаад цахилгааны их бага гэмтэл гарах, төхөөрөмж халах, эдэлгээний хугацаа багасах гэх мэт олон асуудлууд байдаг. Тиймээс RACK-ийг анхнаас нь системтэй угсарч суурилуулснаар тоног төхөөрөмжийн найдвартай, тасалдалгүй, хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.

RACK хэрэглэхийн онцлог талууд:

  • Тоног төхөөрөмжүүдийн насжилтыг уртасгана
  • Найдвартай, аюулгүй байдлыг хадгалж үлдэнэ
  • Төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг багасгана
  • Урсгал засварын зардлыг бууруулна
  • Төхөөрөмж дээр ажиллах бүтээмжийг нэмэгдүүлнэ

 

Үнийн санал


Жишээ хэмжээст зураг

Хэмжээст зураг татах PDF

 

Хүсэлт илгээх