card

ProEnergy.ZR

Бэлэн байхгүй

Худалдан авагчийн эдийн засаг болон цаг хугацааг хэмнэх сонголт

Иж бүрэн трансформаторын дэд өртөө нь төмөр замын өртөө, зөрлөг, мал аж ахуй, тариалан болон хөдөө аж ахуйн салбар зэрэг алслагдсан талбайд 380В авах хэрэгцээний онцлогт нийцүүлэн зохион бүтээсэн бүтээгдэхүүн юм. 

ProEnergy.ZR загварын бага оврын иж бүрэн трансформаторын дэд өртөө нь 25-40кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай.

Бүтэц:

  • Өндөр талын хэсэг
  • Трансформаторын хэсэг
  • Нам талын хэсэг

25-40кВА чадалтай хүчний трансформатор суурилуулж 10/(6)кВ талдаа өндрийн гал хамгаалагч, 0.4кВ талд салгуур болон гаргалгын автомат таслуур зэргээр тоноглож аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Бүтээгдэхүүний давуу тал:

  • Богино залгааны гүйдэлд өөрийн болон хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийг хамгаалдаг.
  • Монгол улсын MNS 5643:2006, MNS 5644:2006 стандарт болон Олон улсын IEC 62271-1:2007 стандартын шаардлагад бүрэн нийцэж тохирлын гэрчилгээгээр баталгаажсан.
  • IP43 хамгаалалтын зэрэглэлтэй
  • Үйлдвэрт бүрэн угсрагдаж туршилтын лабораторид туршигдсан
  • Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 болон “УБЦТС” ТӨХК-ийн техникийн шаардлагуудыг бүрэн хангасан

Үнийн санал


Техникийн үзүүлэлт

Техникийн үзүүлэлт татах

Жишээ схем

Жишээ схем татах PDF

Хэмжээст зураг

Хэмжээст зураг татах PDF

Танилцуулга

Кабелийн танилцуулга

Гэрчилгээ

Тохирлын гэрчилгээ

 

 

Хүсэлт илгээх