card

ШО

Бэлэн байхгүй

Шо загварын 0.4кВ-ийн хуваарилах байгууламж нь хаалттай трансформаторын дэд өртөөний ерөнхий хүчдэлийг хүлээн авч хэрэглэгчийг цахилгаан тэжээлээр хангах үүрэгтэй ОХУ-ын ачаалал таслагчтай рубильник, гал хамгаалагч, автомат таслуур зэргээр тоноглодог ГОСТ стандартад нийцсэн бүтээгдэхүүн юм.

  • ШО загварын ерөнхий оруулгын ячейк нь ерөнхий хүчдэлийг хүлээн авч хуваарилах ячейк руу түгээх зориулалттай. Рубильник + гал хамгаалагч эсвэл рубильник + автомат таслуур гэсэн 2 төрлөөр тоноглогдож хуваарилах ячейкуудыг хамгаалах үүрэгтэй юм. Шугамын гэмтэл үүсэх, засвар үйлчилгээ хийх явцад ерөнхий оруулгын самбарын тэжээлийг салгаж бүх хуваарилах байгууламжийг тэжээлгүй болгож үйлчилгээ хийнэ.
  • Шо загварын хуваарилах ячейк нь РПС загварын рубильникээр тоноглогдон ерөнхий оруулгын хүчдэлийг хүлээн авч хэрэглэгчид хуваарилан түгээх зориулалттай.
  • Шо загварын сэлгэн залгах ячейк нь хаалттай хуваарилах байгууламжийн нэг талын трансформаторт гэмтэл үүссэн нөхцөлд сэлгэн залгалт хийж нөгөө трансформаторт тэжээлийг шилжүүлэх үүрэгтэй.
  • Шиннийн мост нь хаалттай хуваарилах байгууламжид сэлгэн залгагчийн үүрэг гүйцэтгэдэг. Шугамын гэмтэл үүсч эхний трансформаторын тэжээл унаж секц холбогчоор нөгөө трансформаторт тэжээлийг шилжүүлэх үед ерөнхий оруулгын ячейкад тэжээлийг дамжуулах зориулалтаар ашиглана.
  • Шо торцов панель нь уламжлалт хаалттай трансформаторын дэд өртөөний 0.4кВ талын ячейкны хажуугийн хаалт юм. 

Үнийн санал


Хүсэлт илгээх