card

Станц комплект загвар Нам тал 0.4кВ

Бэлэн байхгүй

Уламжлалт хаалттай трансформаторын дэд өртөө нь 2-4 объектийг цахилгаанаар тэжээх зориулалттай бөгөөд тусгайлан барьсан барилга байгууламжийн дотор суурилуулдаг эрчим хүчний тоног төхөөрөмж юм.
ХТП нь өндөр хүчдэл, нам хүчдэл, хүчний трансформаторууд болон шинийн мостоор  тоноглогдсон хамгаалагдсан хоригуудтай хуваарилах байгууламж юм. Ячейкны гадна хайрцаг нь зэвэрдэггүй, бат бөх, металл хийцтэй. Цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.

Онцлох чанарууд:

  • Гүйдэл дамжуулах өндөр чадвартай зэс бүрмэл шиннийн гүүр
  • Өндөр хүчдэл талын бүрээстэй салбар шиннүүд
  • Секц тус бүрийн газардуулгын хутга
  • 2 талын оруулга, найдвартай секц холболт
  • Засвар үйлчилгээ, үзлэг шалгалтын аюулгүй байдлыг хангасан механик хоригууд

Аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу өндөр хүчдэл талд байрласан механик хоригууд:

  • Ачаалал таслагчийн ажлын хутга залгаатай үед ачаалал таслагч дээрх газардуулгын хутга залгагдахаас сэргийлсэн хориг
  • Ерөнхий хутга залгаатай үед хуурай салгуурын газардуулгын хутга залгагдахаас сэргийлсэн хориг
  • Хуурай салгуурын ерөнхий хутга залгаатай үед КСО хоргын хаалга онгойлгохыг хориглох хориг
  • Газардуулгын хутга залгаатай үед ачаалал таслагчийн гол хутга залгагдахаас сэргийлсэн хориг
  • Газардуулгын хутга залгаатай үед хуурай салгуурын гол хутга залгагдахаас сэргийлсэн хориг

Үнийн санал


Хүсэлт илгээх