card

RM6

Бэлэн байхгүй

Эрчим хүчний тоноглол, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, автоматжуулалтаар дэлхийд тэргүүлэгч Франц улсын Schneider Electric компанийн RM6 өндөр хүчдэлийн элегаз моноблок төхөөрөмж нь  50 гаруй оронд практикт туршигдан аюулгүй байдал, тасралтгүй найдвартай ажиллагаагаа баталгаажуулсан бүтээгдэхүүн юм.

RM6 нь үйлдвэрт бүрэн угсрагддаг төдийгүй өргөтгөх боломжтой бөгөөд гүйдэл дамжуулах хэсгүүд нь SF6 элегаз хий бүхий битүүмжлэгдсэн саванд байрлах тул аюулгүй ажиллагааг бүрэн хангаж хүчдэлд өртөх эрсдэлээс 100% хамгаалдаг.

Гадна хайрцаг нь зэвэрдэггүй, битүүмжлэл сайтай учраас байгаль цаг уурын хүнд нөхцөлд хэвийн ажиллагаагаар тасралтгүй хангадаг. Мөн угсарч суурилуулахад хялбар, нүүрэн талд ижил өндөртэйгөөр кабелиуд холбогддог бөгөөд овор хэмжээ бага, зай талбай эзэлдэггүй дэвшилтэт тоног төхөөрөмж юм. 

Үнийн санал


Хүсэлт илгээх