card

ProCube.F-P

Бэлэн байхгүй

"БНЦМҮ'' ХХК нь Франц улсын Schneider Electric компанийн 20 жилийн хуримтлагдсан туршлага дээр суурилан PROCUBE.F-P загварын нам хүчдэлийн хуваарилах байгууламжийг олон улсын IEC 61439 стандартад нийцүүлэн зохион бүтээж үйлдвэрлэдэг.

PROCUBE.F-P загвар нь овор хэмжээ бага, засвар үйлчилгээ шаардахгүй, аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн хангаж хүчдэлд өртөх эрсдэлээс 100% хангасан нам хүчдэлийн хуваарилах байгууламж юм.

Нам хүчдэлийн хуваарилах байгууламж нь “Schneider Electric”-ийн Еasypact брэндийн MVS загварын агаарын тусгаарлагчтай хүчний автомат таслуур, Fupact брэндийн гал хамгаалагчтай ачаалал таслагчыг тус тус суурилуулдаг, хялбаршуулсан хийцтэй, аюулгүй ажиллагааг дээд зэргээр хангасан онцлох бүтээгдэхүүн юм.

Бүтээгдэхүүний давуу талууд:

  • Олон улсын IEC 61439 стандартад нийцсэн
  • Ачаалалттай үед таслалт залгалт хийх боломжтой
  • Гаргалга бүр гал хамгаалагчтай
  • Овор хэмжээ бага
  • Хялбаршуулсан хийц загвартай
  • Суурилуулахад хялбар ажиллагаатай

Үнийн санал


Хүсэлт илгээх