ProCube.DL160
Бэлэн байхгүй
ProCube.DL160 /РС.DL160/ загвар нь олон улсын IEC 61439-1, IEC 61439-2, Монгол улсын MNS 5643:2006, MNS 5834:2008 стандартуудын шаардлагад бүрэн нийцүүлэн чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан бүтээгдэхүүн юм. ProCube.DL160 загварын 0.4кВ-ийн самбар нь модуль системийн аргаар угсрагддаг бөгөөд оруулгын ерөнхий самбар болон ерөнхий хуваарилах самбарын зориулалтаар ашиглагддаг.
Оролтын бүтэц:
- Оруулгын кабель холбогдох зай /модуль/
- Сэлгэн залгагч
- Холболтын шин
- Гал хамгаалагч /автомат/
- Уян шин
Гаралтын бүтэц:
- MCB, MCCB автомат таслуур
- Холболтын утас
- Гаралтын клем гэсэн хялбар зохион байгуулалттай
- Нэмэлтээр соронзон залгуур, дулааны реле суурилуулахад зориулсан суурийг нэмж захиалах бололмжтой.
РС.DL160 бүтээгдэхүүний онцлог талууд:
- ССА буюу хөнгөрүүлсэн зэс шин дамжуулагчтай
- Галд тэсвэртэй кабель утсаар монтажилсан
- Хэмжүүрийн хэсгийг гадны нөлөөллөөс хамгаалсан шийдэлтэй
- Самбарыг 1-3мм зузаантай цайрдсан ган төмөр листээр үйлдвэрлэсэн
- Гүйдэл хөндийрүүлэх чадвартай, хүний биед хоргүй хуурай будгаар бүрсэн
- 2 цэгийн цоожны системээр түгжигддэг хаалгатай
- Ашиглалт болон үйлчилгээ хийх үед аюулгүй байдлыг хангаж 1800 дэлгэгддэг хаалгатай
- Интерьер дизайнд тохирсон давхар модулийн хаалттай
- Амперметр, вольтметр зэрэг хэмждэг электрон хэмжүүртэй
Үнийн санал авах
Санамж: Бүх талбарыг үнэн зөв бөглөнө үү!
Техникийн үзүүлэлт:
Схем зураг
Хэмжээст зураг
Ашиглалтын гарын авлага
Декрафт брэндийн автомат таслуурын гарын авлага
Цахилгааны кабелийн танилцуулга
Гэрчилгээ
Төстэй бүтээгдэхүүн
- Хэрхэн үнийн санал авч болох вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс Үнийн санал авах гэсэн формыг бөглөн илгээж болно. Мөн бидэнтэй утсаар болон и-мэйл хаягаар шууд холбогдож сонирхож буй бүтээгдэхүүнийхээ мэдээлэл үнийн саналыг авах боломжтой.
- Хэрхэн захиалга өгөх вэ?
- Та www.bemp.mn сайт дээрээс захиалга хийх үйл явц гэсэн цэснээс дэлгэрэнгүй мэдээлэл авч өөрийн хэрэгцээнд шаардлагатай байгаа бүтээгдэхүүнийхээ захиалгыг хүссэн хэмжээ өнгө загвараар захиалах боломжтой.
- Бүтээгдэхүүнийг хаана очиж үзэж болох вэ?
- Та Showroom-ээр зочилж манай компанийн үйлдвэрлэдэг бүх бүтээгдэхүүнийг бодитоор үзэж сонирхох боломжтой.
- Showroom хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Сонсголонгийн гудамж, 20-р хороо, Дэвшил трейд-н автобусны буудлын замын эсрэг талд буюу 013 дугаар цэргийн ангийн хажуу талд Электрокомплект ХХК-ийн байр
- Танай компани найдвартай юу?
- Манай үйлдвэр 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Бид чанарын менежментийн тогтолцоо MNS ISO 9001:2016 болон Хөдөлмөрийн аюулгүй байдлын MNS ISO 45001 стандартыг нэвтрүүлсэн.
- Бүтээгдэхүүний материал хийцийн тухай мэдээлэл өгөөч?
- Галд тэсвэртэй галын үнэлгээтэй зэвэрдэггүй ган төмөр, бат бөх металл хийцтэй, цахилгаан гүйдлийг хөндийрүүлэх өндөр чадвартай хуурай будгаар будагддаг.
- Бүтээгдэхүүнүүд хаагуур худалдаалагддаг вэ?
- Манай бүтээгдэхүүнүүд Showroom-д бэлэн худалдаалагддаг. Ихэвчлэн захиалагчийн схем зураг шаардлагын дагуу зориулан үйлдвэрлэж, туршилтын лабораторид туршиж нийлүүлдэг.
- Танайхаас бүтээгдэхүүнийг захиалахад хэд хоногийн дараа гарах вэ?
- Урьдчилгаа төлбөр орсон өдрөөс 7-14 хоногийн хугацаанд үйлдвэрлэн нийлүүлдэг бөгөөд Хэрэглэгчийн захиалсан бүтээгдэхүүний тоо ширхэг болон шаардлагаас хамаарч хугацаа өөрчлөгдөж болно.
- Захиалгын төлбөрөө яаж хийх вэ?
- Нэхэжмлэхийн дагуу урьдчилгаа 50%-ийн төлбөрийг төлснөөр үйлдвэрлэл эхэлдэг. Барааг хүлээн авахаас өмнө үлдэгдэл 50%-ийн төлбөрийг төлсөн байх шаардлагатай.
- Танайх E-баримт өгдөг үү?
- Бүх бүтээгдэхүүнд НӨАТ багтсан байдаг.
- Хүргэлт байдаг уу?
- Хэрэглэгчийн захиалсан барааны тоо ширхэгээс хамааран УБ хот дотор хүргэж өгөх боломжтой.
- Танай үйлдвэр хаана байрладаг вэ?
- Монгол улс, Улаанбаатар хот, Багануур дүүрэг, 3 дугаар хороо, Уурхайчдын гудамж, Багануур Цахилгаан Механикийн Үйлдвэрийн өөрийн байр.
1. Сонгосон бүтээгдэхүүнд тань бид үнийн санал илгээнэ
2. Урьдчилгаа 50% төлбөр шилжсэнээр үйлдвэрлэл эхлэнэ
3. Үлдэгдэл 50% төлбөрөө шилжүүлснээр бэлэн болсон бүтээгдэхүүнээ хүлээн авна
Жич:Захиалгын онцлог бүтээгдэхүүний тоо ширхэгээс хамааран үйлдвэрлэх хугацааг тодорхойлно.
Санал хүсэлт
Та санал хүсэлт болон гомдол талархалаа агуулга хэсэгт бөглөн илгээнэ үү.Үнийн санал авах схем зураг илгээх и-мэйл хаягууд:
Худалдааны зөвлөх - Tenuun.j@bemp.mn Утас: 9955-3771
Худалдааны зөвлөх - Undarmaa.a@bemp.mn Утас: 9955-6757
Худалдааны зөвлөх - Narantungalag.b@bemp.mn Утас: 9955-6747