card

РroEnergy.Z400-630D

Бэлэн байхгүй

ProEnergy.Z400-630D загварын Иж бүрэн трансформаторын дэд өртөө 400-630кВА чадалтай өндөр талдаа 10(6)кВ хүчдэлтэй 50Гц давтамжтай гурван фазын хувьсах гүйдлийн цахилгаан энергийг нам талдаа 0.4кВ-ын хүчдэлд бууруулан хувиргаж, цахилгаан эрчим хүчийг хуваарилан түгээх зориулалттай. 

Иж бүрэн трансформаторын дэд өртөө нь өндөр талдаа ачаалал таслагч, гал хамгаалагчтай, нам талдаа хуурай салгуур гал хамгаалагчтай, шугамын гаргалга нь гал хамгаалагч ачаалал таслагч болон автомат таслуур суурилуулдаг.                                                                                                                                            

Мөн сүлжээнд холбогдох төрөл нь кабелийн оруулгатай завсрын төрлүүдтэй буюу хоёр хуваарилах байгууламжийн дунд байрлах зориулалттай.

Давуу тал:

  • Аянгын болон дотоод хэт хүчдэлийг шууд газардуулан трансформатор, кабель утсыг хамгаалдаг бөгөөд ачаалалтай үед таслалт, залгалт хийх боломжтой.
  • Богино залгааны гүйдэлд өөрийн болон хэрэглэгчийн цахилгаан хэрэгслийг хамгаалдаг.
  • Ячейкны гадна хаалтыг салдаг байхаар зохион бүтээж кабель холболтын ажиллагааг хялбаршуулсан.
  • MNS 5643:2006, MNS 5644:2006 стандартын шаардлагад бүрэн нийцэж тохирлын гэрчилгээгээр баталгаажсан
  • Туршилтын лабораторид сорилт хийж баталгаажуулсан
  • Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03 болон “УБЦТС” ТӨХК-ийн техникийн шаардлагуудыг бүрэн хангасан
  • Олон улсын IEC 61439-1, IEC 61439-2 стандартын шаардлагад нийцүүлсэн

Үнийн санал


Хүсэлт илгээх