card

ProCube.W-MV80

Бэлэн байхгүй

ProCube.W-MV80 загварын хайрцаг нь хуваарилах самбар болон гэрэлтүүлгийн самбарын зориулалтаар үйлдвэрлэгддэг бөгөөд IP-43 хамгаалалтын зэрэгтэй бүтээгдэхүүн юм. 
Тус самбар нь ОУЦТХ-ны модуль хэмжээстийн аргаар угсрагддаг ба шугамын холболт нь босоо хэлхээнд холбогддог. Самбарын автомат гаралтыг клемээр шийдэж өгснөөр холболт хийх үйл явцыг илүү хялбар, аюулгүй болгосон. Энэхүү загварыг шал болон хананд ил, далд хэлбэрээр суурилуулах боломжтойгоороо бусад самбаруудаас давуу талтай. Мөн барилгын интерьер дизайнд тохируулан өнгө загварын өргөн сонголттой бөгөөд захиалагчийн хүсэлтээр хэмжих хэрэгслийг нэмэлтээр суурилуулж байна.       

Хаалгыг 1.5-2мм зузаантай цайрдсан ган төмөр листээр үйлдвэрлэдэг. Хаалганы 180* онгойлт нь ашиглалт болон техник үйлчилгээ хийх үед аюулгүй байдлыг хангаж, хүний хөдөлгөөнд саад болдоггүй давуу талуудтай бөгөөд 1 болон 3 цэгээр түгжигддэг цоож суурилуулдаг. Мөн самбарын дотор төхөөрөмжийг харахад зориулагдсан тунгалаг нягтаршуулсан шилэн хаалгатай загварыг сонгох боломжтой.

Үнийн санал


Хүсэлт илгээх