card

ProCube.DM-100

Бэлэн байхгүй

ProCube.DM-100 /PC.DM-100/ загварын хайрцаг нь хуваарилах самбар, гэрэлтүүлгийн төхөөрөмжийн самбарын зориулалтаар үйлдвэрлэгддэг бөгөөд барилгын интерьер загварт тохируулж өнгө загварын сонголт, ил болон далд суурилуулах боломжтой, IP54 хамгаалалтыг бүрэн хангасан давуу талтай юм. 

PC.DM-100 загвар нь модуль системийн аргаар угсрагдаж, шугамын холболтын төрлүүд нь босоо хэлхээнд холбогддог. Мөн гаралтын хэсгийн орон зай их, автомат гаралтыг клемтэй хийж өгснөөр холболт хийх үйл явцыг илүү хялбар, аюулгүй байдлаар шийдвэрлэсэн. 

Модулийн давхар хаалттай бөгөөд гадаа суурилуулах зориулалттай дээвэр болон суурьтай тусгай загвараар үйлдвэрлэх боломжтой.

Бүтэц:

  • Их биеийн хэсэг
  • Оролтын хэсэг
  • Тоолуур болон хэмжүүрийн хэсэг
  • Гаралтын хэсэг
  • Дамжуулагч хэсэг

Оролтын бүтэц:

  • Оруулгын ерөнхий автомат
  • Кабелийн монтаж
  • 16А-250А гүйдэл даах чадвартай хөнгөрүүлсэн зэс шин
  • Тоолуур, гүйдлийн трансформатор нэмэлтээр суурилуулах боломжтой

Гаралтын бүтэц:

  • Гаралтын МСВ, МССВ автомат таслуур 
  • Кабелийн монтаж
  • Соронзон залгуур, дулааны реле нэмэлтээр суурилуулах боломжтой. 

Үнийн санал


Хүсэлт илгээх