card

ProCube.W-AT400

Бэлэн байхгүй

ProCube.W-AT400 загвар нь 400А автомат сэлгэн залгагч суурилуулж барилгын цахилгааны тэжээл доголдох боломжгүй хамгийн чухал төхөөрөмжүүдийг гэмтлийн үед  сэлгэх зориулалттай самбар юм. 
Тус самбарт Schneider Electric компанийн Dekraft брендийн автомат сэлгэн залгагч суурилуулан ССА буюу зэс бүрмэл шинн, галын А үнэлгээтэй хайлдаггүй кабелиар холболт хийж аюулгүй найдвартай ажиллагааг хангасан. Мөн зэвэрдэггүй төмөр листээр хайрцаг болон модулийн хаалтыг үйлдвэрлэн өндөр хүчдэлийн туршилтын лабораторид туршиж үйлдвэрт ашиглалтад оруулдгаараа онцлогтой. ProCube.W-AT автомат сэлгэн залгагчтай самбар нь барилгын хананд ил суух зориулалттай бөгөөд IP-43 хамгаалалтын зэрэгтэй. Хаалгыг 1.5-2мм зузаантай цайрдсан ган төмөр листээр үйлдвэрлэдэг. Хаалганы 180* онгойлт нь ашиглалт болон техник үйлчилгээ хийх үед аюулгүй байдлыг хангаж, хүний хөдөлгөөнд саад болдоггүй давуу талтай бөгөөд 1 болон 3 цэгээр түгжигддэг цоожноос сонгох боломжтой. Загвар дизайн сайтай, овор хэмжээ бага бөгөөд тухайн барилгын интерьерт тохируулан хэрэглэгчийн хүссэн өнгөөр үйлдвэрлэж байна.

Үнийн санал


Хүсэлт илгээх