card

Дотор цахилгаан хангамж

Танилцуулга үзэх

ProСube.DM Хуваарилах самбар

ProCube.DM /PC.DM/ загварын хайрцаг нь хуваарилах самбар, гэрэлтүүлгийн төхөөрөмжийн
самбарын зориулалтаар үйлдвэрлэгддэг бөгөөд барилгын интерьер загварт тохируулж өнгө загварын
сонголт, ил болон далд суурилуулах боломжтой, IP54 хамгаалалтыг бүрэн хангасан давуу талтай юм.

PC.DM загвар нь модуль системийн аргаар угсрагдаж, шугамын холболтын төрлүүд нь босоо хэлхээнд
холбогддог. Мөн гаралтын хэсгийн орон зай их, автомат гаралтыг клемтэй хийж өгснөөр холболт хийх
үйл явцыг илүү хялбар, аюулгүй байдлаар шийдвэрлэсэн.

Хайрцагт нэмэлтээр хэмжих хэрэгслүүдийг суурилуулж болохоос гадна хэмжүүр тоолуурын хэлхээний
гүйдлийн трансформаторыг тус тусад нь холбох зориулалт бүхий холболтыг цогцоор шийдвэрлэсэн.
Хайрцагт электрон хэмжүүрийг тавьснаар загвар хийц болон ашиглалт талаас илүү хялбар бөгөөд цогц
шийдэл болсон.

Модулийн давхар хаалттай бөгөөд гадаа суурилуулах зориулалттай дээвэр болон суурьтай тусгай
загвараар үйлдвэрлэх боломжтой.

Хүсэлт илгээх